Албан ёсны баримт бичиг

Нууцлалын бодлого

“Буман дусал ББСБ” ХХК-ийн харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, аюулгүй хадгалах болон хамгаалах журам.

Сүүлийн шинэчлэлт: 2026 он
“Буман дусал ББСБ” ХХК
ISO/IEC 27001:2022 Стандарттай

1. НУУЦЛАЛЫН БОДЛОГО

• Энэхүү нууцлалын бодлого нь “Буман дусал ББСБ” ХХК-аас таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах түүн дээр тулгуурлаж боловсруулалт хийх, танд зээл авах эрх олгох эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг болох юм. Иймд нууцлалын бодлоготой сайтар танилцахыг зөвлөж байна.

• Харилцагчийн хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглахгүй байх, хамгаалах, аюулгүй орчинд хадгалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээнэ. ББСБ нь Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журмыг дотоод үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг. Энэ нь байгууллага талаас харилцагчийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, харилцагч талаас итгэл даахуйц байгууллага байх бодлогыг баримтална.

3. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

• Мэдээлэл хариуцагч нь харилцагчийг таньж мэдэх болон зээл авах хүсэлтийг баталгаажуулах зорилгоор дараах мэдээллийг цуглуулж, боловсруулна. Үүнд:

1
Овог нэр, регистрийн дугаар, төрсөн он сар өдөр, хүйс.
2
Гар утасны дугаар, и-мэйл хаяг, Facebook хаяг, оршин суугаа хаяг, гэрийн хаяг.
3
Ажлын газар, үйл ажиллагааны чиглэл, албан тушаал, мэргэжил, боловсрол, гэрлэлтийн байдал.
4
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл болон орлого нотлох бусад мэдээлэл, өрхийн гишүүдийн тухай мэдээлэл гэх мэт ХУР системээр дамжуулан баталгаажуулсан бусад мэдээлэл.
5
Банкны дансны дугаар.
6
Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, зээлжих зэрэглэлийн онооны лавлагаа.
7
Хэрэглэгчийн бүртгэлд хамаарах нэвтрэх нэр, нууц үг, пин код.
8
Хэрэглэгчтэй холбогдох боломжгүй тохиолдолд эсхүл яаралтай үед холбогдох хүний овог, нэр, утасны дугаар, холбоо хамаарал болон улс төрд нөлөө бүхий этгээд эсэх эсхүл улс төрд нөлөө бүхий этгээдийн холбоотой этгээд эсэх гэх зэрэг мэдээллүүд. Хэрэглэгчтэй яаралтай үед холбогдох хүний мэдээллийг оруулсан нь түүнээс зөвшөөрөл олгосон гэж үзнэ.
9
Оршин суугаа хаягийн мэдээлэл.

4. МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ

• Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг дараах байдлаар ашиглах бөгөөд бусад зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд задруулахыг хориглоно. Үүнд:

1
Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд гаргаж өгөх.
2
Зээлийн эрхийн тооцоолол хийх, зээлийн эрхийн хэмжээг тооцоолох.
3
Зээл олгоход ашиглаж буй программ хангамж, аппликейшнд хөгжүүлэлт хийх зорилгоор программ хангамж хөгжүүлэгч байгууллагуудад нууц хадгалах гэрээ байгуулснаар гаргаж өгөх.
4
Зээл эргэн төлүүлэх зорилгоор аппликейшнд бүртгүүлсэн холбоо хамааралтай хүмүүс, ажил олгогч байгууллагуудад шаардлагатай мэдээллийг хүргүүлэх.
5
Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болон төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд холбогдох мэдээллийг гаргаж өгөх.
6
Хэрэглэгчтэй байгуулсан Зээлийн гэрээний хэрэгжилтийг хангах, төлбөрийн сануулга болон холбогдох мэдээлэл хүргэх.
7
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоожид заасан тайлагналын үүргийн хүрээнд мэдээлэл гаргаж өгөх.

5. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ, ХАДГАЛАЛТ

  • ББСБ Хэрэглэгчийн Апп-д оруулсан мэдээллийг хамгаалалт бүхий системд хадгална. Апп-д нэвтрэх нууц үгийг зөвхөн Хэрэглэгч мэдэх бөгөөд ББСБ уг нууц үгийг шифрлэн кодчилж хадгална.
  • ББСБ Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн байдал алдагдах, зөвшөөрөлгүй нэвтрэх эрсдэлийг бууруулах үүднээс шифрлэлт, сүлжээний хамгаалалт, лог хяналт, эрхийн түвшний хандалт, тогтмол аудит, мониторинг зэрэг арга хэмжээг авч ажиллана.
  • Мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын хэрэгжилт, хяналтыг ББСБ-ын эрсдэлийн удирдлагын газар болон мэдээллийн аюулгүй байдал хариуцсан нэгж/ажилтан хариуцан ажиллана.
  • Хэрэглэгчийн мэдээллийг хуульд заасан хугацаанаас багагүй хугацаагаар, мөн тухайн мэдээллийг ашиглах шаардлагагүй болтол ББСБ-ын дотоод архивын болон мэдээллийн аюулгүй байдлын журмын дагуу хадгалж, устгана.
  • Хэрэв Хэрэглэгч өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж нэвтрэх мэдээллээ алдсан, эсхүл өөрийн мэдээллийг бусдад шилжүүлсэн, ашиглуулсан тохиолдолд үүсэх хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  • Хэрэглэгч өөрийн бүртгэлд гуравдагч этгээд зөвшөөрөлгүй нэвтэрснийг илрүүлсэн, эсхүл өөрийн хувийн мэдээлэл алдагдсан, зөвшөөрөлгүй ашиглагдсан гэж үзэх үндэслэлтэй болсон тохиолдолд энэ тухайгаа ББСБ-д нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
  • Интернэт, и-мэйл, мессенжер зэрэг цахим сувгаар дамжуулж буй мэдээллийн нууцлалыг бүрэн хамгаалах нь техникийн шинж чанараасаа шалтгаалан ББСБ-ын ганцаарчилсан хяналтаас гадуур байдаг тул Хэрэглэгч эдгээр сувгаар мэдээллээ дамжуулахдаа өөрийн болгоомжлолыг хангаж, аюулгүй байдлаа өөрөө анхаарах шаардлагатай.
  • Кибер халдлага, системийн доголдол, ажилтны буруутай үйлдэл, эсхүл программ хангамж, мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан нь тогтоогдвол ББСБ Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаар руу нэн даруй мэдэгдэл илгээнэ. Хэрэглэгч уг мэдэгдэлд заасан зааврыг дагаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах үүрэгтэй.
  • Харилцагчийн бүртгэл үүсгэх болон гэрээ хийгдэх үед хүчинтэй байсан нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөгдсөн нууцлалын бодлогыг хүчинтэйд тооцно.
Олон Улсын Стандарт

БИД: ISO/IEC 27001:2022

• ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагын дагуу мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж зөвхөн харилцагчдынхаа хувийн мэдээллээр зогсохгүй компанийн мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлж, хүн, технологи, процесст тулгуурлан мэдээллийн найдвартай, хүртээмжтэй, нууцлалтай байдлыг ханган ажиллаж байна.

Асуулт эсхүл тодруулга байна уу?

Нууцлалын бодлоготой холбоотой санал, хүсэлтийг манай харилцагчийн үйлчилгээний сувгуудаар хүлээн авч байна.

Нүүр рүү буцах